Нүүр хуудас Эрүүл мэнд Эмч нар лицензийн шалгалтыг смарт төхөөрөмжөөр өгдөг болно

Эмч нар лицензийн шалгалтыг смарт төхөөрөмжөөр өгдөг болно

41
0
litsenziin-shalagalt
Эмч нар лицензийн шалгалтыг смарт төхөөрөмжөөр өгдөг болно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНСУ-ын NSDevil компаний удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй болдог. Дэлхийн олон оронд энэхүү зөвшөөрлийн шалгалтыг UBT буюу смарт төхөөрөмжид суурилсан шалгалтын програм хангамж ашигладаг.

Уг төхөөрөмжийг БНСУ-ын томоохон анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтандаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг авдаг юм байна.

Төхөөрөмж дээр суурилуулсан програм хангамжаар зүрхний цохилт, уушигний чимээ болон ЭХО, MRI зэрэг зураг, дүрсийг харах, өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээлүүд оруулан ашиглах өргөн боломжтой аж.

Уулзалтаар цаашид Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч “NSDevil” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын хууль эрх зүйн орчинд үнэн зөв, шударга авахад хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here