Нүүр хуудас Эрүүл мэнд Эмчид өвчин эмчлэх үг, ургамал, багаж гэсэн 3 хэрэгсэл байдаг.

Эмчид өвчин эмчлэх үг, ургамал, багаж гэсэн 3 хэрэгсэл байдаг.

118
0

Монгол хүн амны билгээс ашдын билэг хэмээн аль болох сайн сайхан үг ерөөлөөр бие биенээ урамшуулан сэтгэлийг засч, эерэг, сайхан зүйлийн талаар хэдий чинээ хэлж, ярина тэр хэрээр сайн сайхан ирнэ, муу муухайг яривал ирээдүй хар бараан байна гэдэгт итгэдэг ард түмэн билээ. Зүүн Азид “Өөрийн бодол санаа, өөрт нь гай зовлон авчрах хүний муу дайсан” гэдэг байна. Эртний Авиценчууд “Эмчид өвчин эмчлэх үг, ургамал, багаж гэсэн 3 хэрэгсэл байдаг” гэдэг байжээ.

Үгэн дээр нь анхаарлаа хандуулвал: Парисын нэгэн эмнэлэгт залуу сэтгэл зүйч эмч өвчдөнгүүдээ өдөр бүр 10 удаа чанга дуугаар “Өдөр ирэх тусам би өөрийгөө сайхан эрүүл гэдгээ мэдэрч байна” гэсэн үгийг өөрийгөө хүчилж биш чин сэтгэлээсээ хэлэхийг хүссэн аж.

Сарын дараа л энэ эмчийн өвчтөнгүүийн тухай яриа эмнэлэг даяар дараа нь бүх Францаар яригдах болжээ. Гайхалтай нь хүнд өвчтэй хүмүүсийн өвчин эдгэрч, мэс засал хийх шаардлагатай гэсэн өвчтөн нарт мэс засал хийх шаардлагагүй болсон байна.Ийнхүү “Итгэл найдвар гайхамшгийг бүтээх чадалтай” гэсэн эртний эрдэмтэн Парацельсын үг батлагдсан байна.

Бидний эрүүл мэнд бидний санаа сэтгэлтэй шууд холбоотой: Сэтгэл санаа болон биеийн эрүүл мэндийн байдал хоорондоо холбоотой гэдэгтэй хэн ч санаа нийлнэ.

Муу зүйл бодвол өвдөх болно : Хайр, халамж магтаал сонгож байгаа хүний амьдралын эрч хүч нэмэгддэг байна. Уур бухимдал, муу үг сонсож байгаа хүний эрч хүч суларч буурдаг байна. Муу бодлоос үүсэх өвчлөлт нэмэгдсэнээс байна.

Сайхан зүйлс бодож – сайхан юм хүлээ. Муу зүйл бодвол муу зүйл болно. Бидний бодсон зүйл улам өргөжиж биелэгдэхэд хүргэдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here