Нүүр хуудас Эрүүл мэнд Чех улс дэлхийн хамгийн эрүүл бус орон

Чех улс дэлхийн хамгийн эрүүл бус орон

387
0

Британийн Clinic Compare сайт дэлхийн хамгийн эрүүл бус орнуудын жагсаалтыг гаргажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  Дэлхийн уушгины эрүүл мэндийн байгууллагын тоо баримтыг ашиглан уг жагсаалтыг гаргасан байна. Компани дэлхийн 179 орны мэдээ баримтад дүн шинжилгээ хийгээд,нэг хүний архи, тамхины жилийн хэрэглээ, таргалалтын байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан үзжээ.Үзүүлэлт тус бүрээр жагсаалт гаргаж, үүнийгээ нийтлэг жагсаалтад нэгтгэснээр дэлхийн хамгийн эрүүл бус орнуудыг тодруулсан байна.

20. Украин- Энэ орон согтууруулах ундааны хэрэглээгээр зургаадугаар байранд орж,жилд оршин суугч бүрт 12,8 литр цэвэр согтууруулах ундаа ногдож байгаа ажээ.

19. Их Британи- Тус ороннийтлэг жагсаалтын 19-т бичигдэж, ингэхдээ согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд 9-т жагсажээ.

18. Румын- Румыны оршин суугч бүр жилд дунджаар 1619 ширхэг янжуур татдаг байна.

17. Грек- Грекийн хүн амын 25 гаруй хувь нь тарган гэнэ.

16. Австрали- Австралийн оршин суугч бүр жилд дунджаар 11,2 литр сонтууруулах ундаа хэрэглэдэг нь тус улсыг согтууруулах ундааны хэрэглээгээр 16 дугаар байрт ороход хүргэжээ.

15. Ливан- Ливан улс тамхины хэрэглээгээр З-т бичигдэж байна. Тийнхүү тус орны оршин суугч бүрт жилд дунджаар 3023 ширхэг янжуур ногддог аж.

14. Канад- Канадын хүн амын бараг 30,1 хувь нь тарган гэнэ.

13. Бельги- Энэ орон тамхи болон согтууруулах ундааны аль алиных нь хэрэглээгээр 7 дугаар байранд орж байна.

12. Эстони- Энэ орныхүн амын бараг 24,5 хувь нь тарганаасгадна,нэг хүний жилийн согтууруулах ундааны хэрэглээний дундаж хэмжээ нь 12,8 литр гэнэ.

11. Болгар- Согтууруулах ундааны хэрэглээгээр 6 дугаар байранд орж байна.Үүний зэрэгцээ,хүн амынх нь бараг 25,6 хувь нь тарган аж.

10. Литва- Статистикийн тоо баримтаас үзэхэд, Литвын оршин суугчидсогтууруулах ундаа ахиухан хэрэглэдэг байна. Жилдээ тус орны оршин суугч бүрт 18,2 литрт согтууруулах ундаа ногддог аж.

10. АНУ- АНУхамгийн эрүүл бус 10 оронд багтсан европын бус орнуудын тоонд оржээ. Энд таргалалт хамгийн их буюу 35 хувьд хүрч байна.

9. Люксембург- Энэ орны хүн амын бараг 25 хувь нь тарган 8. Польш- Польшийн оршин суугч бүр жилддунджаар 1369 ширхэг янжуур татаж, 12,3 литр согтууруулах ундаа хэрэглэдэг байна.

7. Хорват- Энэ орон согтууруулах ундааны хэрэглээний түвшингээр 6 дугаар байрандордог бөгөөд жилд нэг хүнд 13,6 литр ногдож байна.

6. Унгар- Унгарын оршин суугч бүр жилд дунджаар1774 ширхэг янжуур татдаг байна.

5. Словак- Энэ орны хүн амын 27,4 хувь нь таргалалттай ажээ. Үүний зэрэгцээ Словакийн оршин суугчид согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд 9-т бичигдэж байна.                                                             4. Белорус- Тус орон тамхи, согтуулуулах ундааны хэрэглээний түвшингээр 2 дугаар байранд ордог.

3. Словен- Энэ орон тамхины хэрэглээгээр дэлхийд 6-д бичигдэж, жилд нэг хүнд 2637 ширхэг янжуур ногддог.                                                                                                                                                                            2. Орос- ОХУ-ын нэг оршин суугчид жилддунджаар 13,7 литр согтууруулах ундаа, 2690 ширхэг янжуур ногдож байна.

1. Чех- Чех улс дэлхийн хамгийн эрүүл бус орон болжээ. Тус улс нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд 5-д,тамхины хэрэглээгээр 11-д орж байна.

Үүний зэрэгцээ тус орны хүн амын 29,1 хувь нь тарган аж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here