Нүүр хуудас Эрүүл мэнд Хүүхдийн мэс заслын өрөөтэй боллоо.

Хүүхдийн мэс заслын өрөөтэй боллоо.

128
0

JCI Монгол байгууллага, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Save life” хоёрдугаар үе шатны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төсөл нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэгдүгээр шатыг ЭХЭМҮТ болон “Итгэл Хавдаргүй Монголын Сан”-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан байна. Үүний хүрээнд ЭХЭМҮТ-д мэс заслын эмч нарын багийг орон нутагт ажиллах зориулалтын тээврийн хэрэгсэл, 1989 оноос хойш засвар хийгдээгүй байсан ”Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасаг”-ийг богино хугацаанд ОУ-ын стандартад нийцүүлэн, иж бүрэн засвар хийж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглон тус тус хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 2016 онд Монгол Улсын түүхэнд анх удаа дутуу төрсөн нярайн эндэгдлийг 19,1 хувиас 5,6 хувь хүртэл буурчээ.

JCI Монгол байгууллагын 2017 оны тэргүүн дэд ерөнхийлөгч Батбаяр “Өнөөдөр төслийн хоёрдугаар үе шат нээлтээ хийж байна. JCI Монгол байгууллага ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар Монголд анхны 0,5-3,5 килограмм жинтэй, 28 хүртэлх хоногтой нярайн мэс заслын орчинг бий болгосон. Үүнд, өрөөний тохижилтыг стандартын дагуу хийж, шаардлагатай 10 төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон. Энэхүү ажил нь бага жинтэй нярайн хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах аливаа эрсдэлийг бодитой бууруулж чадах юм” хэмээлээ. Тоног төхөөрөмжийн төсөв нийт 180 сая төгрөг болсон байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлсэн байгууллагуудад эмнэлгийн хамт олон баярласан, талархсанаа илэрхийлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here