Нүүр хуудас Эрүүл мэнд Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг.

Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг.

420
0

Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан тохиолдол их гарах болсон. Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог.

Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойд хатгуулсан дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг.Хатгасан могойн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

Анхны тусламжаа зөв үзүүлбэл цаашдын эрсдлээс хамгаалж чадна. Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Тэдний дөрвөн зүйл нь хортой юм байна. Хоргүй могойд хатгуулсан ч эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай бөгөөд харшлын урвал буюу халдвар үүсгэдэг ажээ. Могой нь гол нуурын орчим, хөдөө хээр ер нь хаана ч тохиолддог бөгөөд их хэмжээний бороо орж, үер урссаны улмаас хотын хэсгүүдээр ч олширч, хүүхэд хатгасан тохиолдол гарчээ.

Могойд хатгуулсан хүнд үзүүлэх хамгийн анхны тусламж бол хатгуулсан хэсгийг нь 0.5 см хэмжээтэй зүсч, цусыг нь сорж авах явдал. Хэрвээ могой таны хөлийг хатгасан бол гишгэж огт болохгүй. Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн боолт юм уу цэвэр даавуугаар ороож бооно. Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох хэрэгтэй. Мөн үеийг хөдөлгөхгүйн тулд чиг барьж боох ёстой. Гэхдээ хэтэрхий чанга боож болохгүй, судасны лугшилт мэдрэгдэж байх ёстой.
Хатгуулсан хүнийг боломжтой бол дамнуургаар хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэж өг. Мөн бололцоотой байвал хатгасан могойг хамт авч очоорой. Хатгуулсан газар хурдан хавдаж, өвчин хүчтэй мэдрэгдэж байгаа бол мөсөөр жин тавих хэрэгтэй. Мөс нь өвдөлт намдааж, хорны тархацыг удаашруулдаг. Он гарсаар ГССҮТ-д могойд хатгуулсан 10 гаруй иргэн хандсаны 80 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here