Нүүр хуудас Эрүүл мэнд УРТ НАСЛАХ НУУЦ ЖОР

УРТ НАСЛАХ НУУЦ ЖОР

0
B8GR47 Senior couple cycling along bike path in woods

Хүн болгон эрүүл байж, урт наслахыг хүсдэг.Хүний хамгийн их айдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй нас ахих явдал юм. Үргэлж мөнхийн залуу сайхан дүр төрхөөрөө байдаггүй. Цаг хугацааны эрхээр нэг л мэдэхэд санчиганд нь хяруу сууж, үрчлээтсэн байдаг. Үрчлээтсэн арьс,буурал үснээсээ санаа зовж “би ч хөгширч байна даа” хэмээн гундуухан уулга алддаг шүү дээ. Тэгвэл эрүүл толиотой харагдахаас гадна урт наслах нууц жор байна гэвэл та итгэх үү? Энэ нь маш энгийн зүйлээс эхлэлтэй.Бие болон сэтгэл санаагаа амар тайван байлгаж, чөлөөтэй сайхан амьдралыг эрхэмлэхээс эхтэй.

1. Шинэ алим
Алим тогтмол идэх нь залуу насыг уртасгана. Алим нь судасны ханыг зөөлрүүлж, зүрхний ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулан, дархлааг бэхжүүлдэг сайн талтай.

2. Цэвэр шоколад
Европын арьсны мэргэжилтнүүд судалгаа хийж, өдөр бүр хэд хэдэн хэрчим цэвэр шоколад идэх нь үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг болохыг тогтоожээ.Өдөрт 2-3 хэрчим цэвэр шоколад идэх нь цусны системийн өвчний үед үрэвслийг дарахад тустай. Дээрх хэмжээний шоколадыг өдөр бүр идвэл ой санамжийг сайжруулж, архаг ядаргааг арилгахад хэрэгтэй.

3. Ухаантай эхнэр
Эрэгтэйчүүдэд насаа уртасгах илүү хялбар арга бий. Нөхрийнх нь наслалт эхнэрийнх нь ухаан, боловсрол, соёлоос шууд хамаардаг юм. Үүний шалтгаан нь чухамхүү эмэгтэй хүн гэр ахуйн ажил, хоол хүнсний асуудлаа эрхэлж байдагт оршино. Ухаантай, боловсролтой эмэгтэй ашигтай хүнсний бүтээгдэхүүн хоол хүнс сонгон авч, нөхрөө согтууруулах ундаа, тамхинд донтох зэрэг хортой зуршлаас ангид байлгаж, өөртөө болон нөхөртөө зохистой хоол хүнс сонгодог байна.

4. Хөдөлгөөн
Эрүүл мэнд, урт наслалтад таны жин ямар байх нь чухал биш, харин таны хөдөлгөөн ямар байх нь чухал. Өдрийн турш их цаг хугацааг хөдөлгөөн дунд өнгөрүүлсэн хүн бусдаас урт насалж, бие бялдрын хувьд чийрэг байдаг. Та “хүн хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг үг мэдэх үү? Дасгал хөдөлгөөн нь хүний бие мах бодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэл зүйд эергээр нөлөөлөж.Уур бухимдал,ганцаардал,сэтгэл хямралыг арилгана өөртөө итгэлтэй өөдрөг болгодог Та өөдрөг,хөдөлгөөний дутагдалгүй байхын тулд өдөрт едөө л 10 минут эрчимтэй дасгал хийх юмуу эсвэл цэвэр агаарт 30 минут алхахад хангалттай.

5. Жинхэнэ кофе
Кофе тогтмол уух нь түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Өдөр бүр кофе уудаг эрэгтэйчүүд түрүү булчирхайн хавдраар өвчлөх эрсдэл маш бага.

6. Бүтэн нойр
Найман цагаас доошгүй хугацаанд унтах хэрэгтэй! Хэрэв эмэгтэй хүн хоногт наймаас доош цаг унтвал зүрхний өвчин тусах эрсдэл ихсдэг бөгөөд зүрх судасны өвчин үүсгэх магадлал өндөр ажээ.

7. Хөл нүцгэн алхах урт наслахад тустай
Хүний таван цул, зургаан сав нь хөлийн улнаасаа нөлөөлдөг байна.Иймээс хөл нүцгэн алхаж занших нь элэг бөөрийг сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд нэн сайн.
Урт хугацаагаар энэ зуршлыг баримталж чадвал бөөрний чадавхийг сайжруулж, эрч хүчээр дүүрэн байлгаж, чих нүдний үйл ажиллагааг идэвхжүүлж, эрт өтлөхөөс сэргийлж чадах шидтэй юм шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here