Нүүр хуудас Эрүүл мэнд Томуугаар өвчилсөн тохиолдлын 30.9 хувийг ХҮҮХДҮҮД эзэлж байна!

Томуугаар өвчилсөн тохиолдлын 30.9 хувийг ХҮҮХДҮҮД эзэлж байна!

74
0
tomuu-owchin
Томуугаар өвчилсөн тохиолдлын 30.9 хувийг ХҮҮХДҮҮД эзэлж байна!

Энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1421 дуудлага ирснээс 51.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here