Нүүр хуудас Эрүүл мэнд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулна

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулна

9
0
suriye-tuslamj
Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 11-нд “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үнэлэх арга барилд сургах нь” сэдэвт сургалтыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.

Сургалтад Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга, чанарын албаны дарга, сүрьеэгийн зохицуулагч дархлаажуулалт хариуцсан тархвар судлаач нарын төлөөлөл бүхий нийт 25 хүн оролцсон юм.

Сургалтаар “Дэмжлэгт хяналт хийх тухай, хяналтын үр дүнг тооцох”, “Сүрьеэгийн удирдлага, зохион байгуулалтыг хяналтын хуудсаар үнэлэх”, “Сүрьеэгийн өвчлөлийн бүртгэл, хавьтал судлал, тархвар зүйн судлагаа хийх арга, аргачлал”, “Өдөр тутмын эм уултыг хяналтын хуудсаар үнэлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг судлах” талаар мэдээлэл хийгдэж, тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг боллоо.

Оролцогсод сүрьеэгийн үйл ажиллагааг үнэлэх, үр дүнг тооцох аргад суралцсан төдийгүй 2019 онд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд шинээр хэрэгжүүлж эхэлж буй сайн туршлагаасаа хуваалцсан юм. Энэхүү сургалтыг хийснээр оролцогсод сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналт сайжрах чухал ач холбогдолтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here