Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай нутагшуулав

САЙН МЭДЭЭ: Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай нутагшуулав

11
0
nudnii-torlogiin-mes-zasal-2019
Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай нутагшуулав

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нүдний торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо, эмчилгээг амжилттай нэвтрүүлж, энэ чиглэлийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж хэвшлээ.

Энэ нь нүдний эмгэгийн эмчилгээний салбарт том ахиц авчирсан бөгөөд иргэд хувийн эмнэлгүүдэд болон гадаадад хийлгэдэг байсан төлбөр өндөртэй мэс заслыг улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөллттэйгээр хийлгэх боломж бүрдлээ.

Нүдний өвчний эмчилгээ оношилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн хоёр машин, мэс заслын микроскоп, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд иргэдэд нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлж эхэлсэн бөгөөд 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийгээд байна.

Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс заслын чиглэлээр Канад улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here