Нүүр хуудас Эрүүл мэнд Мансуурах донтой хүнийг АЛБАДАН…

Мансуурах донтой хүнийг АЛБАДАН…

148
0
Мансуурах донтой хүнийг АЛБАДАН...
Мансуурах донтой хүнийг АЛБАДАН...
Мансуурах донтой хүнийг АЛБАДАН ЭМЧЛЭХ тухай хуулийн төслийн хэлэлцлээ
ХЗДХЯ, ШШГЕГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ЭМЯ, ЦЕГ, ШШГЕГ, СЭМҮТ-ийн төлөөлөл, Дүүргийн сэтгэц-наркологийн эмч нар, зарим ТББ зэрэг 100 орчим хүн оролцсон. Уг хэлэлцүүлэгт СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан.
mansuurah
Мансуурах донтой хүнийг АЛБАДАН ЭМЧЛЭХ тухай хуулийн төслийн хэлэлцлээ

Хуулийн шинэчилсэн төсөлд хүний эрх чөлөөг дээдлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, батжуулах эмчилгээнд хамруулах зэрэг чухал заалтууд орсон байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Төв аймгийн Баян суманд байрлалтай  Албадан эмчилгээний газрыг мэргэжил арга зүйн хувьд  удирдан  ажиллахаар боллоо. Уг хуульд албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг байгууллагууд ажилд нь эргүүлэн авах үүрэгтэй гэсэн заалт орсон бөгөөд цаашдын батжуулах эмчилгээнд хяналт тавих, эмчилгээг зохион байгуулах үүргийг өрх, сумын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд,  харъяа нутаг дэвсгэлийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага, тухайн хүний гэр бүлийн гишүүд хамтран зохион байгуулахаар болж байна. Ингэснээр албадан эмчлүүлсэн донтох эмгэгтэй хүний эмчилгээний үр дүн сайжирна гэж үзэж байна.

mansuurah
Мансуурах донтой хүнийг АЛБАДАН ЭМЧЛЭХ тухай хуулийн төслийн хэлэлцлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here