Нүүр хуудас Эрүүл мэнд Кувейтын сангаас Монгол улсад Түлэнхийн төв байгуулахад зориулж 8 сая ам.долларын тусламж...

Кувейтын сангаас Монгол улсад Түлэнхийн төв байгуулахад зориулж 8 сая ам.долларын тусламж үзүүлэх боллоо.

547
0

 

 

Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар  хуралдаан Кувейт улсын Эль-Кувейт хотод энэ сарын 23, 24-ний өдрүүдэд  болж байна. Хуралдаанаар Кувейт улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцаж байгаа юм.

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Өчигдөр буюу тавдугаар сарын 23 -нд  Кувейт улсын Эль-Кувейт хотноо Кувейтын сангаас Монгол улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.долларын /20 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер нар  оролцжээ. Буцалтгүй тусламж авснаар 2011 онд акталсан Түлэнхийн төвийн барилгын ажил 2018 онд ашиглалтанд орж  үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here