Нүүр хуудас Эрүүл мэнд Дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаараарай!

Дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаараарай!

21
0
eruul-mendiin-zowlomj-01
Дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаараарай!

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдээр дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ болон НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ард иргэдэд уриалж байна. Үүнд:

  • Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
  • Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
  • Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
  • Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
  • Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
  • Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
  • Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
  • Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
  • Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
  • Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
  • Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
  • Ууцыг халуун газар хадгалахгүй байх
  • Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
  • Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
  • Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
  • Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хамгаалалтын бүс хэрэглэх
  • Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
  • Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here