Нүүр хуудас Эдийн засаг 1072 хувьцааны асуудалд УИХ-аас ажлын ажлын хэсэг байгууллаа

1072 хувьцааны асуудалд УИХ-аас ажлын ажлын хэсэг байгууллаа

133
0
erdenes_tawan_tolgoi
1072 хувьцааны асуудалд УИХ-аас ажлын ажлын хэсэг байгууллаа
~1072 хувьцааны асуудалд УИХ-аас ажлын ажлын хэсэг байгууллаа~

Байгуулагдсан цагаасаа эхлэн алдагдалтай ажиллаж байсан Эрдэнэс тавантолгой компани 2017 онд анх удаа ашигтай ажилласан.

Тиймээс ашигтай ажиллаж эхлэсэн тус компаний 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг иргэд ашиг хүртэх боломжтой болж байгаа.

Тус компани ашигтай ажиллаж эхлэсэнтэй холбоотойгоор иргэдийн эзэмшлийн 1072 хувьцааг олон улсын болоод Монгол улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг болох санаачлага гараад байгаа.

Улмаар ирэх 8 дугаар сараас эхлэн дотоодын хөрөнгийн биржид хувьцааг арилжиж эхлэх магадлалтай байгаа юм. Тиймээс 1072 хувьцааг хэрхэн иргэдэд үр өгөөжтэй байх талаар судлан шалгах ажлын хэсгийг байгуулжээ.

Тэгвэл өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэс Тавантолгой компаний удирдлагуудыг авч уулзан иргэдийн хувьцааг бирж дээр арилжаалахгүй зөвхөн ногдол ашиг авдаг хэлбэрээр байх хэрэгтэйг хэлсэн юм.

1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах нь нэг талдаа хувьцааны үнэ өсөх боломжтой ч нөгөө талдаа ядарсан иргэд хямд үнээр хувьцаагаа арилжаалаад хоосон үлдэх магадлалтай гэж эдийн засагчид үзэж байгаа. Харин ажлын хэсэг хэрхэн дүгнэхийг бид хүргэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here