Нүүр хуудас Эдийн засаг “Хөрөнгийн зах зээл – Хөгжлийн гарц”

“Хөрөнгийн зах зээл – Хөгжлийн гарц”

414
0
Хөрөнгийн зах зээл – Хөгжлийн гарц
Хөрөнгийн зах зээл – Хөгжлийн гарц

             “Хөрөнгийн зах зээл – Хөгжлийн гарц” хэлэлцүүлэг болно

           Хөрөнгийн зах зээл, санхүүгийн байгууллагууд салбарынхаа асуудлуудыг хэлэлцэж, бэрхшээлтэй асуудлаас гарах зам хайх зорилгын дор маргааш буюу 2016оны 10сарын 25 нд Төрийн ордны их танхимд “Хөрөнгийн зах зээл – Хөгжлийн гарц” хэлэлцүүлэг зохиохоор болсон.
Энэхүү хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Зохион байгуулагчдын мэдээллэж байгаагаар хэлэлцүүлэг хоёр хэсгээс бүрдэх юм байна. Эхний хэсэгт хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлийг дүгнэж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн аюулгүй байдлын талаар хэлэлцэх ажээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр болон “Ард санхүүгийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар оролцоно.

Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэг шинээр IPO гаргаж хөрөнгийн зах зээлд гарахыг хүсч буй компаниудад зориулагдах юм байна. Энэ үеэр саяхан IPO хийж хөрөнгө татаж байгаа Ремикон хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан компанийн туршлагаасаа хуваалцаж илтгэл тавихаар болжээ.

Энэхүү хэлэлцүүлгээр Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төр засгийн оновчтой бодлого шийдвэр, хүндрэл бэрхшээлээс гарах гарц хэлэлцэх ба Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар, холбогдох яам, агентлагийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, мэргэжлийн байгууллагууд оролцох юм.

Улсын ч бай хувийн ч бай      санхүүжилт аливаа хөрөнгө оруулалтууд хөрөнгийн зах зээлээр дамжин хийгдэж байвал элдэв булхайгүй нээлттэй, шударга болно гэж Зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here