Нүүр хуудас Эдийн засаг “Орон нутгийн төсвийн удирдлагын чадавхи бэхжүүлэх” сургалт зохион байгуулна

“Орон нутгийн төсвийн удирдлагын чадавхи бэхжүүлэх” сургалт зохион байгуулна

0

Монгол   Улсын   Засгийн   газар,   Олон   Улсын   хөгжлийн   ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам Тогтвортой амьжиргаа-3 төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тогтвортой амьжиргаа төсөл нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжиж буй 3 үе шатны төслөөс бүрдсэн 12 жилийн хөтөлбөр бөгөөд нэг, хоёрдугаар шатанд бий болсон ололт амжилтыг бататгах, нутагшуулах, сайн засаглалыг дэмжих, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутагт шаардлагатай чадавхийг бэхжүүлэх зорилгоор 3 дахь шатны төслийг эхлүүлээд байна.

Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Орон нутгийн засаглалын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ, Сайн засаглал-Үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр, төслийн удирдлага зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Төслийн онцлогоос дурьдвал Сайн засаглал-Үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системийг монгол улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2017 онд сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтад 7 тэрбум орчим төгрөгийг урамшуулал хэлбэрээр болзол хангасан сумдад олгох мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн чадавхи бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Төслийн хүрээнд “Сумдын төсөв, санхүүгийн удирдлага” сэдэвт 2 өдрийн сургалт, семинарыг төвийн бүсийн Өвөрхангай, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын төлөөллүүдэд Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зүгээс Улаанбаатар хотноо хамтран зохион байгууллаа.

Уг семинарт дээрх аймгуудын холбогдох төлөөллүүд оролцож Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилттэй холбоотой тулгамдаад буй асуудлаар харилцан санал солилцсон байна. Сангийн яамны зүгээс Төсвийн тухай хуулийн өөрчлөлт болон бусад холбогдох журмын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд орон нутгийн чадавхийг бэхжүүлэх цогц хөтөлбөрийг энэ жилд багтаан 21 аймгийн 330 суманд хэрэгжүүлэх юм. Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь улсын хэмжээнд төсөв, санхүүгийн салбарт хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд нийт 330 сумыг хамрах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here