Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Юнивишн компани шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.

Юнивишн компани шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.

296
0

Алс хөдөө ажлаар явж  спортын тоглолтоо үзэж чадаагүй  залуу , дуртай  сериалийнхаа шинэ ангийг үзэлгүй  ажилдаа яарах бүсгүй, түрээсэлсэн контентоо  үзэж дуусгалгүй сэтгэл гонсгор  гэрээсээ гарах гэр бүлийн гишүүн бүрт зориулсан  шинэ үйлчилгээг Юнивишн нэвтрүүллээ.

Цаг хугацаа, орон зайн алслалаас үл хамааран Юнивишнийг дурын ухаалаг төхөөрөмж ашиглан  LookTV аппликейшний тусламжтай ҮНЭГҮЙ үздэг боллоо. Юнивишнийг гар утаснаасаа үзэх үйлчилгээ нь Монгол, гадаадын 60 гаруй сувгийг 96 цаг нөхөж, ухрааж үзэхийн зэрэгцээ IPTV-дээ идэвхжүүлсэн төлбөрт суваг, түрээсэлсэн контент, кино багцын киногоо гар утаснаасаа үргэлжлүүлэн  үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Интернэтэд холбогдсон гар утас, таблет, суурин болон зөөврийн компьютер ашиглан хүссэн газраасаа Юнивишнээ хүлээн авч үзээрэйIPTV ашигладаг өрх бүрт Юнивишнийг гар утаснаасаа  LookTV-ээр үзэх  үйлчилгээний 1 эрх үнэгүй дагалдана. Гурвалсан үйлчилгээний багцын хэрэглэгчийн тус  үйлчилгээнд  бүртгүүлэх хоёр дахь дугаар нь  Юнителийнх бол 2017 он дуустал  үнэгүй ашиглах эрхтэй. Юнивишнийг гар утаснаасаа LookTV-ээр үзэх үйлчилгээнд нийтдээ 5 дугаар бүртгүүлэн ашиглах боломжтой..

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here