Нүүр хуудас Нийгэм Чулуутын хавцал наадмын үеэр шилэн гүүртэй болно

Чулуутын хавцал наадмын үеэр шилэн гүүртэй болно

324
0

Архангай аймгийн Чулуутын хавцалд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар томоохон бүтээн байгуулалтын нээлт болох нь. “Шилмэл шил” ХХК байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус газарт шилэн цогцолбор барихаар ажлаа хэдийнэ эхлүүлээд буй. Дэлхийн аялал жуулчлалын компаниудын дунд ч хүлээлт үүсгээд буй уг шилэн гүүрний урт 150 метр бөгөөд 2.2 тэрбум төгрөгийн өртгөөр барих аж.

Дэлхийн дөрөв дэх шилэн гүүр болох тус гүүр нь “Хүслийн тур” шилэн цогцолборын нэг хэсэг бөгөөд цогцолборт гүүрээс гадна хоёр төрлийн жуулчны бааз, ресторан, агаарын дугуй, агаарын гулсуур, төөрдөг толин байшин, хавцлыг дээрээс нь тольдох боломжтой шилэн тавцан, үзвэрийн тайз, задгай кино театрыг ч багтаасан байх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here