Нүүр хуудас Эдийн засаг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажилласан нь үр дүнд хүрч...

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажилласан нь үр дүнд хүрч байна.

103
0

Өмнөх засгийн үеийн эдийн засгийн сахилга батгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагчидтай харьцаж байсан бүдүүлэг алдаанаас үүдэн хөрөнгө оруулагчид Монголоос зайгаа барьж орж ирээд байсан , ирэхээр зэхэж байсан олон олон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа буцаан татаж  нэг талаас Монголоос дүрвэн гарав. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтыг хамгаалах, гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхлэв. Үүний үр дүнд хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 4 орчим хувиар өсч, сүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн, бонд гаргахад нэг тэрбум ам.долларын санал ирсэн зэрэг нь хөрөнгө оруулагчид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж, итгэл нь сэргэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэл юм. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар дэлхийн банк, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч эдийн засгаа сэргээх чиглэлээр зоригтой арга хэмжээ авч, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж, үр дүнд хүрч байгаа нь бусад улс оронд үлгэр дууриал болж байгааг олон улсын байгууллагууд тэмдэглэж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here