Нүүр хуудас Эдийн засаг Хөгжлийн банк Дэлхийн банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хөгжлийн банк Дэлхийн банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

594
0

Хөгжлийн банк болон Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгж хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Засгийн газар, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдааны мэдлэг олгох, шаардлага хангасан байгууллагуудад 100 мянга хүртэлх ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж олгох ажлыг хийж буй. Энэ хүрээнд Хөгжлийн банктай 9 сарын 18-нд санамж бичиг байгуулав. Хоёр тал уул уурхайгаас бусад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад худалдаа, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилгаа хийх зэрэгт хамтран ажиллах юм байна.

Сонирхуулахад: Өнгөрсөн жил Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр “Монгол-Хятадын банк, санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум” зохион байгуулагдаж  Худалдаа, хөгжлийн банк БНХАУ-ын Тариалангийн банктай “Төгрөгийн дансны хамтын ажиллагааны санамж бичиг” болон “Төгрөгийн зээлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж байсан билээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here