Нүүр хуудас Эдийн засаг ХасБанкны гүйцэтгэх захирлаар Г.Цэвэгжав томилогдлоо

ХасБанкны гүйцэтгэх захирлаар Г.Цэвэгжав томилогдлоо

9
0
tsewegjaw
ХасБанкны гүйцэтгэх захирлаар Г.Цэвэгжав томилогдлоо

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Банкны тухай хуулийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Цэвэгжавыг ХасБанкны Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Г.Цэвэгжав нь 2011-2013 онуудад ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн (ТСН) Санхүү эрхэлсэн захирлаар, 2015 оны есдүгээр сараас эхлэн XaсБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан.

Тэрээр өмнө нь АНУ-д 2004-2011 онуудад хөрөнгө зохицуулалтын менежер, санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай.

Г.Цэвэгжав нь АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг олон улсын бизнес ба мэдээллийн системийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Режис Их Сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here