Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хот “Алтан од” цом хүртжээ

Улаанбаатар хот “Алтан од” цом хүртжээ

236
0

Өнгөрөгч сарын 29-31-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотноо “Байгальтур-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болсон. Уг үзэсгэлэнг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр нийслэл хот маань “Алтан од” цом хүртжээ.

Уг өргөмжлөлийг үзэсгэлэнгийн шилдэг оролцогч хотод олгодог бөгөөд олон улсын тодотголтой үзэсгэлэнд БНСУ, ОХУ, БНХАУ-ын 13 мужийн 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна.

Улаанбаатар хотоос “Let’ s Travel”, “Далай Тур”, “Ger to Ger”, “Resort World Terelj”, “UB Inn Hotel”,  “Grand Hill Hotel”, “Mongolian Corporate Travel”, “Cаян-Радиан” зэрэг жуулчны компани болон Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцсон юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here