Нүүр хуудас Эдийн засаг Турк улсад үл хөдлөх хөрөнгийг БИТКОЙНООР арилжиж эхэллээ

Турк улсад үл хөдлөх хөрөнгийг БИТКОЙНООР арилжиж эхэллээ

0
turkey
Турк улсад үл хөдлөх хөрөнгийг БИТКОЙНООР арилжиж эхэллээ

Туркийн үл хөдлөх хөрөнгийн агентлаг нэлээд хэдэн байшинг биткойноор худалдсан тухай мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал, ах сурвалжийн мэдээлснээр Анталя Хомес агентлаг нь ихэвчлэн биткойн ашиглах замаар 9 ширхэг үл хөдлөх хөрөнгийн объектыг гадаадын худалдан авагч нарт заржээ.

Тэдгээр байшингууд нь тус бүрдээ хамгийн багадаа 30,000 евро буюу 33,900 ам.доллар аар худалдагдсан байна. Анталя Хомес агентлаг нь худалдан авагчдыг үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа биткойн кешь, этериүм, стеллар, риппль, лайткойн, тетер зэргийг ашиглах боломжийг олгоод байна.

Тус агентлагийн тэргүүн Баярам Текцегийн хэлж буйгаар криптовалютаар төлбөр хийх нь илүү найдвартай, хурдтай гүйлгээ хийх боломжтой, банкны данс хооронд шилжүүлэхээс хавьгүй дээр гэнэ.

Дашрамд хэлэхэд 2018 онд хилийн чанадын хөрөнгө оруулагчид нь Турк улсад нийт 40,000 үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь өмнөх жилийнхээс даруй 80 хувиар өссөн үзүүлэлт гараад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here