Нүүр хуудас Эдийн засаг ТАНИЛЦ: 21 хувьцаат компанийг бүртгэлээс хаслаа

ТАНИЛЦ: 21 хувьцаат компанийг бүртгэлээс хаслаа

23
0
horongiin-birge
21 хувьцаат компанийг бүртгэлээс хаслаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд, МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээг авч байгаа болно.

Үүний дагуу, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй дараах нэр бүхий 21 компанийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Үүнд:

Компанийн нэр Үсгэн код Тоон код
1 “Еврофё Азиа” ХК SOI 37
2 “Мон-Асар” ХК ASA 50
3 “Харгиа” ХК HAG 365
4 “Сав шим” ХК GTU 424
5 “Алмаас” ХК ALM 333
6 “Баянтоорой” ХК BTR 296
7 “Мөнх жим” ХК AZA 130
8 “Өв-Усжуулагч”  ХК UAA 212
9 “Төв Ус” ХК UST 421
10 “Хангал” ХК HGL 372
11 “Чандмань уул” ХК CAD 181
12 “Харшийн гэгээ” ХК AVH 161
13 “Баялаг шарын гол” ХК BLS 256
14 “Ар тархи” ХК ART 403
15 “Бүтээл” ХК BUT 395
16 “Дорнод тээвэр” ХК DOT 358
17 “Жинст” ХК JST 230
18 “Их нуур” ХК IHN 157
19 “Их үүсгэл” ХК IHU 185
20 “Сэлэнгэ импекс” ХК SEM 449
21 “Чандмань Дундговь” ХК CDU 352

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here