Нүүр хуудас Эдийн засаг ТАЙЛАНД: Блокчейнд суурилсан үнэт цаас гаргах, арилжихыг зөвшөөрнө

ТАЙЛАНД: Блокчейнд суурилсан үнэт цаас гаргах, арилжихыг зөвшөөрнө

0
thailand-crypto
Блокчейнд суурилсан үнэт цаас гаргах, арилжихыг зөвшөөрнө

Тайландын засгийн газар нь блокчейнд суурилсан үнэт цаас гаргах, арилжихыг зөвшөөрсөн шийдвэрт хүрэх гэж байна.

“Bangkok Post”-ын мэдээлснээс үзэхэд, Таиландын үндэсний хууль эрхзүйн ассамблей нь Үнэт цаас ба арилжааны акт дүрэмд токенжсэн үнэт цаас буюу хувьцаа, бонд зэргийг гаргахыг зөвшөөрөх заалт оруулжээ.

Ингэснээр Тайландын үнэт цаас ба арилжааны хороо нь уг шийдвэрийг энэ оны сүүлчээс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болов. Ойрын саруудад SEC буюу Үнэт цаас ба арилжааны хорооны зүгээс токенжсэн ба цахим үнэт цааснуудын талаар танилцуулга мэдээллийг нэмж өгсөөр байх юм.

Шинэ хуулийн заалтын дагуу үнэт цаас ба дижитал токенуудын хадгаламж байдлаар бизнесүүд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here