Нүүр хуудас Эдийн засаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250км даацын авто замыг шинэчилнэ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250км даацын авто замыг шинэчилнэ

240
0
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250км даацын авто замыг 2017-2019 онд шинэчилж дуусна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250км даацын авто замыг 2017-2019 онд шинэчилж дуусна.

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын өнөөдрийн (2017.06.14) хуралдаанаар шийдвэрлэлээ.

Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.

Энэ чиглэлийн замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагийн улмаас зам эвдэрч, осол, зөрчил ч их гарч байна. Замыг шинэчилснээр тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, тээвэр ашиглалтын зардал багасч, улмаар ажлын байр бий болж, орон нутагт ядуурал буурна гэж тооцооллоо.

Замыг 2017-2019 онд шинэчилж дуусах ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here