Нүүр хуудас Эдийн засаг Оюутолгой уурхайн орлого өмнөх оныхоос 22 хувиар буурчээ

Оюутолгой уурхайн орлого өмнөх оныхоос 22 хувиар буурчээ

404
0
Оюутолгой уурхайн орлого өмнөх оныхоос 22 хувиар буурчээ
Оюутолгой уурхайн орлого өмнөх оныхоос 22 хувиар буурчээ.

“Туркойз Хилл Ресурс” компаниас 2017 оны гүйцэтгэлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан. Тайланд багтсан мэдээллээс харахад, 2017 онд Оюутолгой уурхайн орлого өмнөх оныхоос 22 хувиар буурсан байна.

Тухайлбал, 2016 оны тайланд Оюутолгойн уурхайн нийт орлого 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2017 эцсийн байдлаар онд 939.8 сая ам.доллар болж, 260 орчим сая доллараар буурсан байна. Түүнчлэн, “Туркойз Хилл Ресурс”-д хамаарах цэвэр ашиг 2016 онд 181.2 сая ам.доллар байсан бол 2017 оны эцэст 14 хувиар буурчээ.

Түүнчлэн, Оюутолгой компани гүний уурхайн өргөтгөлийн төслийг 2020 он гэхэд ашиглалтад оруулна хэмээн мэдэгдсэн.

Харин Монгол Улсын Татварын албанаас Оюутолгой компанид 155 сая ам.долларын торгууль ноогдуулсан бөгөөд үүнээс таван сая ам.долларыг төлж барагдуулсан бөгөөд торгуулийн үлдсэн хэсгийг төлөх үндэслэлгүй хэмээн мэдэгджээ. Хоёр тал ойрын хугацаанд хэлэлцээрт хүрэхгүй бол гэрээний нөхцөлийн дагуу асуудал Арбитрын шүүхээр хэлэлцэгдэх болно. Мөн хоёр талын 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна.

Рейтерс агентлагийн шинжээчийн үзэж буйгаар орлогын хувь энэ онд ч буурах төлөвтэй бөгөөд гүнийн уурхайн барилгын ажлын хугацаа ч төлөвлөснөөс хоцрох магадлалтай байна.

2017 оны гүйцэтгэлийн онцлох үзүүлэлтүүд:

2017 оны 12 сарын 31-нээр дуусгавар болсон бүтэн жилийн хугацаанд “Оюутолгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.27 байлаа.

2017 оны эцсийн байдлаар “Оюу толгой” компанийн Монгол улсын хэмжээнд Монголын компаниудаас хийсэн худалдан авалт, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн дүн 7.1 тэрбум гаруй ам.долларт хүрсэн.

-Баяжмал дахь 157,400 тонн зэс болон 114,000 унци алттай тэнцэх үйлдвэрлэл маань 2017 оны төлөвлөгөөт тооцоонд хүрч биелсэн.

Гүний уурхайн мэдээлэл:

-2017 оны төгсгөл гэхэд гүний уурхайд 6.1 эквивалент километр хөндлөн нэвтрэлт гүйцэтгэж, 2016 оны Техникийн Тайлан дахь төлөвийг биелүүлэн ажиллалаа. 2016 оны 1 дүгээр сард бүтээн байгуулалтыг дахин эхэлснээс хойш нийт эквивалент километр нэвтрэлт хийсэн нь төлөвлөгөөний дагуу явж буй гүйцэтгэл юм. Босоо ам 2-н нэвтрэлт 2018 оны 1 дүгээр сард дууссан байгаа бөгөөд 2018 оны туршид тоноглолын ажлууд хийгдэхээр байна 2017 оны туршид гүний уурхайн өргөтгөлд 835.7 сая ам.доллар доллар төлөвлөгөөний дагуу зарцуулсан бөгөөд 2016 оны 1-р сараас хойш гүний уурхайн төсөлд нийт 1.1 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2020 оны дунд үед гүний уурхайн анхны үйлдвэрлэлийн хүдрийг гаргах, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 онд тогтвортой түвшинд хүргэнэ гэсэн төлөвөө хадгалсаар байна.

Эх сурвалж: reuters.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here