Нүүр хуудас Эдийн засаг НӨАТ-ын буцаан олголтыг маргааш гэхэд олгож дуусна

НӨАТ-ын буцаан олголтыг маргааш гэхэд олгож дуусна

51
0
hurelbaatar
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнээ зургаан боомтоор гаргаж байна. Гарч байгаа эрдэс баялгийн сорьцын хэмжээ тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, сайн чанарын нүүрс гаргачихаад чанар муутай нүүрс гаргасан гэж мэдээлдэг. Тэгэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто тээврийн хэрэгсэл болгон дээрээс сорьц авдаг, түүн дээрээ үндэслэж тасалбараа авдаг болох шийдвэр гаргалаа.

Хоёрт, гарч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэдэг, хянадаг цахим систем нэвтрүүлэх холбогдох шийдвэрийг гаргалаа.

Гуравт, зургаан боомтыг камержуулах, рентген төхөөрөмж тавих, нэгдсэн мэдээллийг систем байгуулахаар болсон. Улсын төсөвт шаардлагатай санхүүжилтийг суулгасан. Хилээр гарч байгаа том машинтай нүүрсийг рентгенээр шалгах тоног төхөөрөмж байдаггүй. Тиймээс нүүрсний хулгайн асуудал яригдаж байсныг та бүхэн санаж байна. Засгийн газрын үүргийн дагуу Сангийн яамнаас шалгалт оруулахад тодорхой хэмжээний нүүрс дутсан” гэв.

Энэ жил 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр болон маргааш олгож дуусна гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here