Нүүр хуудас Эдийн засаг Монгол Улс авлигын индексээрээ 10 байр ахив!

Монгол Улс авлигын индексээрээ 10 байр ахив!

0
awilgiin-indecs
Монгол Улс авлигын индексээрээ 10 байр ахив!

Транспэрэнси интернэшнл байгууллагаас Авлигын төсөөллийн индексийн 2018 оны үр дүнг нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлав.

Судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд Монгол Улсын хувьд 37 оноо авч 93 дугаар байрт орсон.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад индексийн оноо нэгээр өсч, 10 байраар ахисан дүнтэй байна.

Монгол Улсын 2018 оны индексийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад “IMD”-Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээ 3-аар, “Ардчиллын олон талт байдлын төсөл”-ийн үзүүлэлт 2-оор тус тус буурсан ч,

“Глобал инсит” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээ 12-оор, “Дэлхийн эдийн засгийн форум”-ын үзэл бодлын судалгаа 1 пунктээр тус тус өссөн нь нийт оноо 1 пунктээр өсөхөд нөлөөлжээ.

Транспэрэнси интернэшнл байгууллага Авлигын төсөөллийн индексийн дүнг тооцохдоо 13 мэдээллийн эх сурвалжийг ашигладаг бөгөөд манай улсын индексийн дүнг тооцохдоо 9 эх сурвалжийн мэдээллийг ашиглажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here