Нүүр хуудас Эдийн засаг Монголбанкны Хяналтын зөвлөлийн шинээр томилогдсон гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн шинээр томилогдсон гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа

0

УИХ-ын шийдвэрээр томилогдсон Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар газрын захирлуудын хамт хүлээн авч уулзаж, үүрэгт ажилд нь амжилт хүслээ. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч  О.Эрдэмбилэг “Монголбанк нь зах зээл дэх  хүлээлтийг удирддаг бодлого боловсруулагч мэргэжлийн байгууллага учир та бүхний үг, үйлдэл бүхэн нөлөөтэй” хэмээн онцлов. Энэ үеэр  Монголбанкны удирдлагууд болон шинээр томилогдсон Хяналтын зөвлөлийн гишүүд Төв банкны бодлого шийдвэр, ажлын онцлогийн талаар санал солилцлоо.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институцийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус ажиллана.

Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус байгууллага юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here