Нүүр хуудас Эдийн засаг Манай Улс авлигын индексээр…

Манай Улс авлигын индексээр…

174
0
Манай Улс авлигын индексээр...
Манай Улс авлигын индексээр...

Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас жил бүрийн авлигын индексийг шинэчлэн танилцуулдаг. 2017 оны судалгааны дүнгээс харахад манай улс 183 улсаас 103 дугаарт жагсчээ. Бахрейн, Кот-Д`ивуар, Танзани, Монгол Улсууд 36 оноо авч, 103 дугаарт оржээ.

Өнгөрсөн онд манай улс 87 дугаарт эрэмбэлэгдсэн бол нэг жилийн хугацаанд 16 байраар ухарлаа. Тэгвэл 2017 онд авлигын эсрэг тэмцлээрээ Шинэ Зеланд (89 оноотой), Дани (88 оноотой) тэргүүлэв. Сири (14), Өмнөд Судан (12), Сомали (9) улсууд жагсаалтад сүүл мушгижээ. Дээрх зурагт улаан өнгө илүү их авлигатайг, харин шар өнгө авлигын хэргүүд бага гардаг орнуудыг харуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here