Нүүр хуудас Эдийн засаг Малчдын зөвлөгөөн энэ сарын 26,27-нд болно.

Малчдын зөвлөгөөн энэ сарын 26,27-нд болно.

123
0

 

 

Энэ сарын 26, 27-нд Төрийн ордонд  малчдын улсын зөвлөгөөнийг ХХААХҮЯ-наас  зохион байгуулна. Зөвлөгөөнд 800 гаруй  малчид  фермерийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл  оролцох юм байна.

Зөвлөгөөнөөр:

  • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
  • Монгол мал үндэсний хөтөлбөр,
  • Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
  • Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,
  • Мал, амьтны эрүүл мэнд тухай,
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
  • Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал,
  • Мал төллөлтийн явц, төл бойжилт,
  • 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар хэлэлцэж малчидтай санал бодлоо  солилцох  юм.
Мөн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here