Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн Эдийн засгийн байгууллагын судалгаагаар монголчууд хамгийн бага цалинтай улсаар тодорчээ.

Дэлхийн Эдийн засгийн байгууллагын судалгаагаар монголчууд хамгийн бага цалинтай улсаар тодорчээ.

0

Монголын нийгэмд өдгөө цалингийн асуудал хурцаар яригдаж байна. Бага цалингаа нэмүүлэхийг хүссэн багш нар ажил хаялт зарлаж, их цалинтай “Төрийн банк”-ны захирлууд түмэн олонд чичлүүлж байна. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудын далай шиг цалинг, эмч нарын нулимс шиг цалинтай харьцуулж, нэг хэсэгтээ монголчууд нийтээрээ шогширсон. Гэвч монголчуудын цалингийн хязгаар хоёр тийшээгээ улам л тэлж, баян, ядуугийн ялгаа нэмэгдсээр байна. Уг нь “Ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой” гэсэн цалингийн тогтоол цаана чинь байдаг ч монголчуудын цалин тогтоолдоо дурдагдсан шиг байдаггүй нь харамсалтай. Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас  34 орны цалингийн доод хэмжээнд дүн шинжилгээ хийхэд монголчууд хамгийн бага буюу цагт 1090 төгрөг долларт шилжүүлбэл 50 цент төгрөгийн цалинтай гэж гарчээ. Энэ нь бага цалинтай гэгддэг Эстони, Латви зэрэг орны цалингаас доогуур үзүүлэлт аж. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага, нэмэгдэх тохиолдол бараг үгүй монгочуудын цалинтай холбогдсон онигоо хүртэл гарах болжээ. Тодруулбал, Бид чинь дандаа цалин “бууна” гэж ярьдаг юм байна. Цалингаа авах бүртээ цалин “өснө” гэж хэлэх хэрэгтэй юм байна даа. Юу хэлнэ түүнийгээ л хүртэнэ шүү дээ. гэх явган яриа хүртэл хүчээ авсан байх жишээтэй. Ингээд цалинтай холбогдсон статистик мэдээ болон Монголд өнөөдөр хэн хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаар мэдээлэл

Цалинтай холбоотой сонирхолтой статистик

1. Өнөөдрийн байдлаар монгол хүний дундаж цалин 942,9 мянган төгрөг байгаа талаар  Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлжээ.                                                                                                                                                         2. Эрэгтэй хүний дундаж цалин 920 мянган төгрөг бол эмэгтэй хүн 780 мянган төгрөгийн цалин авч байна.

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 5,3 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна.

4. Барилгын салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний дундаж нь 1,2 сая төгрөг гэнэ.

5. Ажиллагсдын 21 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, эмч, багш, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс багтдаг аж.

6. Харин нийт ажиллагсдын 18.4 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Үүнд, Тогтмол цалинтай, үйлчлэгч, туслах багш, асрагч, харуул хамгаалалтын ажилтан гэх мэт хүмүүс багтаж байна.

9.Уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалин 1.700.000 төгрөг. Үүнээс дээш, доош хэлбэлзэнэ.

10.Маркетингийн менежерийн дундаж цалин 1 600 000 төгрөг,

11. Зочид буудал, Зоогийн газар, орон сууц, конторын ажилчид 700.000 орчим мянган  төгрөгийн цалинтай.

13. 100 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 826,2 мянган төгрөг.

15. Хувьцаат компанид ажилчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага нь 168.5 мянган төгрөг байгаа ажээ.

Монголд хамгийн өндөр цалинг хэн авдаг вэ?

 -Онгоцны нисгэгчид 10 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Үндсэн цалин долоон сая төгрөг дээрээ нэмэгдэл урамшууллын гурван сая хүртэлх төгрөг авдаг байна.

-Оюутолгойн ТУЗ-ын гишүүд 100 мянган. долларын цалинг хувааж авдаг гэсэн мэдээлэл бий.

– УИХ-ын гишүүдийн цалин нэг сая гаруй мянган төгрөг байдаг. Тэд унаа, утасны төлбөрийн мөнгөө цалингаасаа гадна авдаг нь нийтэд нэгэнт ил болсон.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 3 сая төгрөгийн цалинтай гэсэн мэдээлэл бий.

-Үндсэн хуулийн цэцийн дарга 1,5 сая төгрөгийн цалинтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here