Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн хамгийн шилдэг СТАРТ АПП Япон улсад байна

Дэлхийн хамгийн шилдэг СТАРТ АПП Япон улсад байна

31
0
start-up
Дэлхийн хамгийн шилдэг СТАРТ АПП Mercari Inc

Хөрөнгө оруулагчдаас авсан санхүүжилтээ хэдэн арав дахин өсгөж, ихээхэн хэмжээний ашиг орлоготой ажиллаж буй старт апп нь АНУ-ын алдарт Цахиурын хөндийд биш, эдийн засаг нь огцом хөгжиж буй Хятад улсад ч биш гэнэ.

Тэгвэл хаана вэ? Mercari Inc нь 2013 онд Япон улсад хуучин бараа бүтээгдэхүүн, эд хэрэглэлээ онлайнаар худалдаалах аппликейшн байдлаар үүссэн юм. Анх үүсэн байгуулагдахдаа хамгийн том хөрөнгө оруулагч болох United Inc-ээс 300 сая иен буюу 2.7 сая ам.долларын санхүүжилтийг авч байжээ.

Тэгвэл 2018 онд Mercari Inc нь 3.7 тэрбум ам.долларын орлоготой, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрөнгө оруулагчдын сайшаалыг хүлээсэн старт апп болж хувираад байна.

Эхний хөрөнгө оруулагч болох United Inc нь өөрийн оруулсан санхүүжилтийг даруй 149 дахин өсгөж, эргүүлэн авч байгаа юм. Хөрөнгө оруулалтын өгөөж асар өндөртэй уг старт аппын онцлог нь хүмүүсийн гарын дор үйл ажиллагааг онлайнаар холбож өгсөн явдал.

Хэн бүхэн өөрийн хуучин хувцас, эд зүйлсийг гэртээ байлгаад байлгүй, зохих таарсан үнээр нь зарчхыг боддог. Тэгвэл тэрхүү хүслийг ажил хэрэг болгож, Mercari онлайн аппликейшныг үүсгэн байгуулсан залуус өдгөө Японы төдийгүй, дэлхийн хамгийн эрэлттэй старт апп аар шалгарчээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абе улс орныхоо эдийн засгийг сэргээхэд технологийн салбарт гол найдлагаа тавьж байгаа нь Mercari тэргүүтэй старт аппуудад эерэгээр нөлөөлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here