Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн зах зээл дээрх нүүрсний сэргэлт

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний сэргэлт

2809
0
нүүрсний сэргэлт
нүүрсний сэргэлт
Нүүрсний үнэ нэмэгдэх эерэг хандлага ажиглагдаж байгаа тухай олон улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. 10-р сарын 28ны өдрийн байдлаар 1 тонн хүрэн нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 104 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн долоо хоногоос 8.75 ам.доллараар буюу 10.32%-аар өссөн үзүүлэлт юм. Энэ нь өнгөрсөн сарын үнэтэй харьцуулахад 44.65 хувь, өнгөрсөн жилтэй харьцуулахад 98.47 хувийн өсөлтийг харуулж байгаа юм. Хүрэн нүүрсний үнэ 2011 оны нэг дүгээр сард 139.05 долларт хүрч бүх цаг үеийн дээд хэмжээг тогтоож байсан бол энэ оны нэг дүгээр сард 48.80 доллар болтлоо унаж түүхэн дэх сөрөг амжилтыг эвдээд байсан билээ.

Нүүрсний үнийн өсөлт хамгийн том экспортлогч Австралид хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар коксжих нүүрс ойролцоогоор 230 доллараар арилжаалагдаж байна. Энэ нь 75 доллар болтлоо буугаад байсан уналтаас хойшхи хамгийн том өсөлт юм.  Австралийн хүрэн нүүрс ч мөн адил тонн бүр нь 100 доллараас даваад байна.

Нүүрсний сэргэлтийн нэг томоохон шалтгаан нь урд хөрш Хятадын нүүрс олборлолтоо багасгах шийдвэр гаргасан явдал гэж хэлж болно. Хятад улсын хувьд 10%-аар олборлолтоо багасгаад байгаа билээ. Мөн түүнчлэн улс орнуудын нүүрсний импорт өнгөрсөн жилтэй харьцуулахад 24.4 сая тонноор нэмэгдсэн нь томоохон түлхэц болж байгаа юм. Мөн бусад нүүрс олборлогч улс орнууд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг харзнаж олборлолтоо багасгаад байгаа учир үнийн хувьд өсөлт ажиглагдаж байгаа бас нэгэн шалтгаан юм.

Гэвч зарим судлаачдын таамаглаж байгаагаар үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй гэнэ. Учир нь европын орнууд нүүрсний хэрэглээгээ танаж байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлагатай байгаа ажээ. 8-р сард гаргаж байсан таамаглалаас, үнийн өсөлт хамгийн сүүлд гаргасан таамаглалд ирэх жилүүдэд бага байгаа юм байна. Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн судалгааны институтын судлаач Тим Баркли энэ сэргэлтийг мөн удаан үргэлжлэхгүй, энэ жилийн сүүлээр 2.3 хувийн бууралттай гарна гэж мэдэгджээ.

2011 оноос хойш ханшийн уналтаас шалтгаалж АНУ-д 500 орчим уурхайн ам хаагдаж 30000 уурхайчин ажилгүйдэлд өртөөд байсан билээ. Үнийн сэргэлттэй зэрэгцэн үйл ажиллагаагаа зогсоогоод байсан компаниуд дахин уурхайгаа нээж эхлээд байна.

Нүүрсний экспорт манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг эзэлдэг. Дэлхийн зах дээрх үнийн сэргэлт нь манай орны эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Харин үнэхээр бодит бөгөөд удаан хугацааны өсөлт эсэхийг харах л үлдээд байна. Оюу толгойн далд уурхайн ашиглалттай зэрэгцэн эерэг хандлага харагдаж байгаа нь сайн хэрэг юм. Хэрэв өсөлт цаашдаа тогтвортой байвал төгрөгийн ханшийн уналтанд ч сайнаар нөлөөлнө. Цаашлаад эдийн засгийн сэргэлт ч авчирч болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here