Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгч буй шалтгаанаа тайлбарлав

Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгч буй шалтгаанаа тайлбарлав

41
0
delhiin-banknii-eronhiilogch
Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгч буй шалтгаанаа тайлбарлав

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким ажлаа өгнө гэдгээ өчигдөр зарлалаа. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн байна. Жим Ён Ким 2012 онд Дэлхийн банкны Ерөнхийлөгч болсны дараа 2017 онд улиран сонгогдсон юм.

Тэрбээр 2022 он хүртэл Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр суух байсан боловч гурван жилийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа гэдгээ хэлсэн байна. Гэхдээ тэрбээр ямар шалтгаанаар чөлөөлөгдөж байгаагаа хэлээгүй байна.

Дэлхийн банкны 12 дахь Ерөнхийлөгч Жим Ён Ким,

Хэт ядуурлыг бууруулах зорилготой энэ том институтыг удирдах нь надад маш том боломж олгосон” гэж ярьжээ.

Мөн тэрбээр хөгжиж байгаа улс орнуудад дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийдэг нэгэн компанид хүчин зүтгэх гэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгажээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева Ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаагаар гүйцэтгэх юм байна.

Харин АНУ-ын хувьд Дэлхийн банкны хамгийн том хувьцаа эзэмшигч тул Вашингтон энэ суудалд Америкийн эрх ашгийг хадгалах хэн нэг хүнийг суулгахаар төлөвлөж байж болох юм гэсэн таамаг байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн банкны удирдлагуудыг удаа дараа шүмжилж, БНХАУ-ын талд хэт их хэмжээний зээл олгож байна гэж буруутгаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here