Нүүр хуудас Эдийн засаг Голомт Банкны Гүйцэтгэх захиралд ноён Норихико Като томилогдов

Голомт Банкны Гүйцэтгэх захиралд ноён Норихико Като томилогдов

12
0
Норихико Като
Голомт Банкны Гүйцэтгэх захиралд ноён Норихико Като томилогдов

Голомт Банкны гүйцэтгэх захирлаар Норихико Като томилогдлоо. Ноён Норихико Като нь банкны салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай.

Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан.

Үүнээс гадна 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан Банканд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като нь Камбожийн Сатапана банкны Гүйцэтгэх захирлаар ажиллан тус банкийг дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгож чадсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here