Нүүр хуудас Эдийн засаг Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд ороод байна!

Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд ороод байна!

0
Venezuela-2019
Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд ороод байна!

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо олон улсын хамтын нийгэмлэгт хандан,  Николас Мадурог ерөнхийлөгчийн албан тушаалаас түлхэн унагах бүхий л арга, боломжийг хэлэлцэхийг уриаллаа.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр, Мадурогийн засгийн эрхэнд байх хоног дуусжээ.

Венесуэлд ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид болон цэрэг, цагдаа, засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлгүүд хооронд мөргөлдөөн болсоор байна. Энэ мөргөлдөөн хөрш зэргэлдээ орших орнуудаар дамжуулан Венесуэлд хүмүүнлэгийн тусламж оруулахыг завдаж буй хилийн районуудад болж байна. Мөргөлдөөн Николас Мадуро улс орондоо гаднаас хүмүүнлэгийн тусламж оруулахыг хориглосонтой холбоотой. Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд ороод байна.

Venezuela
Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд ороод байна

Ихэнх оршин суугчдын үзэж байгаагаар, энэ бүгдийн хариуцлагыг 2013 оноос хойш засгийн эрх барьж байгаа Мадуро хүлээх ёстой юм байна. Улс оронд инфляцын түвшин урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч, хүмүүст хоол унд, эм тариа хүрэлцэхгүй байгаагийн улмаас хэдэн сая оршин суугчид дүрвэхэд хүрчээ.

~Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд ороод байна~

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо сайн дурынханд хандаж: Колумб болон Бразилаас хүмүүнлэгийн тусламж оруулахад дэмжлэг үзүүлэхийг уриалсан боловч Венесуэлийн цэргүүд хил дээр сайн дурынхан руу байлдааны болон резинэн сумаар гал нээсэн хэрэг дэгдлээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео,

“Мадурогийн хулигануудын” зүгээс гал нээснийг эрс зэмлэн буруушааж, Мадурогийн засгийн эрхэнд байх хоног дууссан, АНУ арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгдлээ. Үүний өмнө ерөнхийлөгч Трамп ч гэсэн Вашингтон цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгээгүй юм. Европын холбоо Мадурогийн засаг захиргааны үйлдлийг бас шүүмжиллээ. “Бид хүмүүнлэгийн тусламж тараахаар хүрэлцэн ирсэн энгийн иргэд, парламентын гишүүдийг айлган сүрдүүлэх үүднээс цэргийн хүч хэрэглэснийг буруушааж байна” гэж Европын холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини мэдэгдлээ. Колумбын хилийн албаны нотолж байгаагаар, Венесуэлийн 60-аад цэргийн албан хаагч мөргөлдөөнийг далимдуулан Колумб руу зугтсан байна. “Бид цаашид шударга бус байдлыг тэвчиж чадахгүй” гэж цэргүүд мэдэгдсэн байна. Венесуэлийн Бразилтай залгаа хил дээр байдал бас сайнгүй байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, Венесуэлийн цэргүүд шууд гал нээсний улмаас 1 эмэгтэй, нэг 14 настай жаал хүү амь үрэгдэж, 31 хүн хүнд, хөнгөн шархаджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here