Нүүр хуудас Шинжлэх ухаан ‘Huawei’ компани хүнд цохилтод орлоо

‘Huawei’ компани хүнд цохилтод орлоо

24
0
huawei
Доналд Трамп Хятадын ухаайлаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” компанийг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан нь олон нийтийн цочирдуулаад байна. 

Доналд Трамп Хятадын ухаайлаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” компанийг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан нь олон нийтийн цочирдуулаад байна.

Түүнчлэн “Huawei” брэндийн төхөөрөмжүүдийг андройд үйлдлийн систем болон Google Play Store-д хандах эрхийг нь тодорхойгүй хугацаанд хязгаарлах болжээ.

Энэ нь “Huawei”-ийн хэрэглэгчид үйлдлийн системийн шинэчлэл болон “Play Store” ашиглан шинэ аппликейшн татах боломжгүй болно гэсэн үг юм.

Мөн дээрээс нь “Gmail”, “Google Maps” зэрэг үйлчилгээг ашиглах боломжгүй аж. Харин “YouTube” болон бусад “Google”-ийн бие даасан үйлчилгээнүүдэд хязгаарлалт байхгүй.

Одоогоор “Huawei”-ийн зөөврийн компьютерт ашигладаг “Windows” үйлдлийн системийг хэрхэх талаар “Microsoft” компани ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Ингэснээр дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болох “Huawei” брэнд маш том хохирол, сорилттой нүүр тулах болоод байна. Мөн тэд 2020 он гэхэд “Samsung”-ыг гүйцэж, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавиад байсан юм. Одоогийн байдлаар компанийн удирдлагууд үүнээс ямар арга замаар гарах нь тодорхойгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here