Нүүр хуудас Шинжлэх ухаан Хүн төрөлхтөнд танигдсан “Айви Лий”-гийн арга.

Хүн төрөлхтөнд танигдсан “Айви Лий”-гийн арга.

105
0

1918 он. Америкийн зэсийн салбарын хоёр дахь тоглогч, хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч Бетлехемийн Гангийн корпорацын ерөнхийлөгч Чарльз Шваб тэр үед  дэлхийн тэргүүн баячуудын нэг байв.Өрсөлдөөнд үргэлж давуу байдаг Швабыг тун овсгоотой нэгэн гэж Алдарт зохион бүтээгч Томас Эдисон үнэлж байжээ.

Түүхч Скотт Катлибийн тэмдэглэлд 1918 онд Шваб Айви Лий хэмээх зөвлөхийг ажилд авсан тухай бичжээ. Хамгийн гол нь Айви Лий Швабын ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой байсан бөгөөд энэ зорилгодоо ч хүрсэн юм. Тэр үедээ олонд танигдаж, алдар нэр нь түгж байсан Лий “Хэрхэн богино хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлж, илүү олон зүйл гүйцэтгэх вэ?” гэсэн Швабын асуултад:”Өдөр тутам хамгийн чухал гэсэн ажлаа гүйцэтгэ”гэжээ. Лий эхлээд корпорацын гүйцэтгэх захирлуудтай 15 минут уулзахыг хүссэн аж. Үүнийхээ төлөө хэчнээн хэмжээний төлбөр авахыг асуухад нь “Гурван сарын дараа үр дүнгээ хараад, та надад өөрөө чек бичиж өгөөрэй” гэж хариулжээ.

Ингээд гүйцэтгэх захирлуудтай 15 минут уулзсаны эцэст дараах аргуудыг гаргасан юм:

  1. Өдөр бүрийн төгсгөлд маргааш хийх ёстой хамгийн чухал зургаан ажлаа жагсааж бичнэ. Өөр зүйлсийг нэмэхийг хүсэж байсан ч гэсэн хамгийн чухал зургааг нь л сонгоно.
  2. Бичсэн жагсаалтад байгаа ажлуудаа ач холбогдлынх нь хувьд эрэмбэлнэ. Гүйцэтгэхэд хамгийн хэцүүг нь нэгдүгээрт жагсаана.
  3. Маргааш нь хамгийн хэцүү гэж бодсон, хамгийн эхэнд бичсэн ажлаа эхэлж хийнэ. Тэр ажлаа дуусах хүртэл өөр зүйл хийж болохгүй. Бүх анхаарлаа хандуулж, дуусгасны эцэст дараагийн ажилдаа орно.
  4. Энэ маягаар жагсаалтад байгаа ажил нэг бүрийг гүйцэтгэхийг эрмэлз. Хэрвээ өдрийн төгсгөлд алийг нь ч хийж дуусгаагүй байвал маргаашийн ажлын жагсаалтыг өнөөдрийнхөөрөө эхлүүлнэ.
  5. Өдөр бүр энэ зарчмаар ажиллаж, хэвшил болгох хэрэгтэй.

Тун энгийн санагдаж болох хэдий ч гурван сарын дараа Шваб гарсан үр дүнг нь 25 мянган ам. доллароор үнэлжээ. Энэ нь одоогийн ханшаар тооцож үзвэл бараг 500 мянган ам. доллартой тэнцэнэ.

Өдөрт зураан ажил төлөвлө гэдэг зайлшгүй зургаа байх ёстой гэсэн үг биш юм. Магадгүй танд 5 ажил байж болно. Эсвэл 2 ажил ч байж болно. Ач холбогдлоороо аль нь урдаа байхыг та шийдэх бөгөөд нэгэнт хэвшил болгосон цагт өглөө эрт бүхнийг амжуулах боломж бүрдэнэ.

Өнөөдөр таны төлөвлөсөн ажил ямар нэгэн шалтгаанаар дуусахгүй байж болно. Тэгвэл маргааш хийх хамгийн эхний ажил тэр байж таарна. Ийм зарчмаар хамгийн чухал ажлуудынхаа ард гарсаар, бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Хүн төрөлхтөн 100 орчим жил хэрэглэж буй “Айви Лий”-гийн арга /The Ivy Lee Method/ бүтээмжийг дээд хэмжээнд нь хүргэдэг давуу талтай арга юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here