Нүүр хуудас Шинжлэх ухаан Хуванд маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн сүүл олджээ

Хуванд маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн сүүл олджээ

204
0
Хуванд маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн сүүл олджээ
Хуванд маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн сүүл олджээ
Эрдэмтэд Мьянмар улсаас чулуужсан давирхай буюу хуван дотор маш сайтар хадгалагдаж үлдсэн өдөөр бүрхэгдсэн үлэг гүрвэлийн сүүлийг олжээ.

Энэхүү олдвор нь 160 сая жилийн тэртээх дэлхийн тухай мэдлэг өгөхүйц ач холбогдолтой үнэт олдвор юм. Дээрх үлэг гүрвэлийн сүүл биологийн шинжлэх ухаанд асар их түлхэц авчирна гэсэн хүлээлттэй байгаа юм байна.

Дээжийн шинжилгээгээр энэхүү сүүлний дээд тал нь бор доороо цагаан өнгөтэй байсныг тогтоогоод байгаа ажээ.

uleg-gurvel-2
Хуванд маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн сүүл олджээ
Канадын Рояаль Саскачеваны музейн үүсгэн байгуулагч Райн МакКеллер: Энэ бол хамгийн анх удаагийн хуванд хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн үлдэцийг олж байгаа тохиолдол юм.

Бээжин дахь Хятадын Биологийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Профессор Лида Шин-ий хэлнээр энэхүү үлэг гүрвэлийн үлдэц бүхий хувыг Мьянмарын Миткана хотын хув зардаг зах дээрээс анх олжээ.

99 сая жилийн настай энэ хувыг аль хэдийн гоёл чимэглэлийн зүйл болгосон байсан бөгөөд хувыг худалдаалж байсан худалдаачин доторх зүйлийг нь ямар нэг ургамлын төрлийн зүйл гэж бодож байсан гэж ярьсан байна.

Лида Шин анх хаанаас энэ хув олдсоныг хув олборлогчоос нь мэдэж авчээ.

Доктор МакКеллер: Энэ сүүлний анатомын бүтцээс харахад энэ бол яалтачгүй өдөт үлэг гэрвэл. Харин ямар нэг эртний шувууны үлдэц биш юм.
uleg-gurvel-1
Хуванд маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн сүүл олджээ

Бристолын их сургуулийн профессор Майк Бентон, “Үлэг гүрвэлийн сүүл, яс, арьс, өд зэргийг яг тэр чигээр нь харна гэдэг үнэхээр гайхалтай зүйл юм. Мөн хэрхэн давирхаанд бие нь хучигдсаныг төсөөлөхөд маш сонирхолтой санагдаж байна. Магадгүй давирхаанаас болоод сайн хөдөлж чадахгүй болсон учир үхсэн байх магадлалтай юм” хэмээн ярьжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here