Нүүр хуудас Шинжлэх ухаан ХДХВ-тэй 24 сармагчинд гарган авсан эсрэг биеэ тарьжээ.

ХДХВ-тэй 24 сармагчинд гарган авсан эсрэг биеэ тарьжээ.

156
0

АНУ Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Санофи” хэмээх эмийн үйлдвэрийн  эрдэмтэн судлаачид хамтран ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадал бүхий эсрэг биеийг гарган авсан талаар “ВВС” агентлаг мэдээлжээ. Судлаачид ХДХВ-тэй 24 сармагчинд гарган авсан эсрэг биеэ туршилтаар тарьж, дараа нь шинжилгээ авахад нэгнийх нь ч шинжилгээний хариу л эерэг гараагүй байна.

Судалгааны багийн гишүүн Гари Набель саяхан “BBC” телевизид ярилцлага өгөхдөө “Туршилтын үр дүн үнэхээр биднийг алмайруулсан. Энэ эсрэг биеийн ХДХВ-ийг дарангуйлах чадвар 99 хувьтай гарсан” гэжээ. Судлаачид шинэ эсрэг биеэ 2018 оны сүүлчээр хүн дээр туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here