Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “iPhone” утас мэндэлсэн түүхэн ойд зориулан “iPhone X” загварыг гаргажээ.

“iPhone” утас мэндэлсэн түүхэн ойд зориулан “iPhone X” загварыг гаргажээ.

400
0

Apple” компани жил бүрийн 9-р сард өөрийн шинэ бүтээгдэхүүнээ нийтэд  танилцуулдаг уламжлалтай.  Энэ удаад тус компани олон улсад хамгийн их хүлээлт үүсгээд байсан шинэ “iPhone” утсаа танилцууллаа. Шинэхэн бүтээгдэхүүний танилцуулгыг Купертино дахь шинэ байгууламжийнхаа Стив Жобс театрт хийсэн байна.              Арван жилийн өмнө анхны “iPhone” утас мэндэлсэн түүхтэй. “iPhone X” загварыг энэхүү түүхэн ойд зориулан гаргасан байна. Энэхүү утас үндсэн товчлуургүй бөгөөд дүүрэн дэлгэц аж. Хурууны хээ таних системийн оронд царай таних систем нэвтрүүлжээ  Үнийн хувьд 999-1149 ам. долларын үнэтэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт худалдаанд гарна.

Харин “iPhone 8”, “iPhone 8 Plus” гар утаснууд ирэх баасан гаригаас эхлэн урьдчилсан захиалга авах бөгөөд энэ сарын 22-нд албан ёсоор худалдаанд гарна. Үнийн хувь “64GB” загвар нь  699-799 ам. доллар бол “256GB” загвар нь 849-949 ам. долларын үнэтэй байна. Тус компани “iWatch Series 3” цаг, “Apple TV”, “iPhone 8”, “iPhone 8 Plus” болон “iPhone X” гэх  утсаа танилцууллаа.

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here