Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Apple” компани дэлхийн 100 брэндийг 5 дахь жилдээ тэргүүллээ.

“Apple” компани дэлхийн 100 брэндийг 5 дахь жилдээ тэргүүллээ.

0

2017 онд Apple компанийн үнэ цэнэ нь 3% -иар өсч, 184.2 тэрбум ам.долларт хүрчээ.

NEW YORK, 9 сарын 25 / TАСС /. АНУ-ын “Apple” компани дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийг тэргүүлсэн байна. Жилийн рейтингийг Interbrand зөвлөх компани даваа гарагт нийтэллээ.

Apple энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байгаа нь энэ. Тус брэндийн үнэ цэнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 184,2 тэрбум ам.доллар буюу бараг 3% -иар өссөн байна.

Энэ жил хоёрт орж буй Google брэндийн үнэ цэнэ 141.7 тэрбум ам.доллар буюу 6%-аар өсчээ. Гуравдугаарт орсон Microsoft брэнд 10% буюу 80 тэрбум ам.доллар хүртэл өссөн гэнэ.

Эхний аравт дээрх гурваас гадна Coca-Cola (69,7 тэрбум $), Амазон (64,7 тэрбум $), Samsung (56,2 тэрбум $), Toyota (50,3 тэрбум $), Facebook (48,2 тэрбум $), Mercedes (47.8 тэрбум доллар) мөн IBM (46.8 тэрбум доллар) оржээ.

Брэндүүдийн хувьд үнийн нийт өсөлтөөр тэргүүлэгч нь Facebook брэнд байсан ба жилийн туршид 48%-иар өссөн үзүүлэлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here