Нүүр хуудас Гадаад мэдээ Apple ирэх жилээс Энэтхэгт iPhone үйлдвэрлэж эхэлнэ

Apple ирэх жилээс Энэтхэгт iPhone үйлдвэрлэж эхэлнэ

309
0

Apple компани дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй ухаалаг утасны зах зээл болох Энэтхэгт iPhone үйлдвэрлэж эхлэх гэж байна.  Засгийн газартай олон сар ярилцсаны үр дүнд ирэх жилийн дөрөвдүгээр сараас Apple Энэтхэгт утсаа угсрах аж.

Apple Тайванийн Wistron компанитай хамтран ажиллахаар болж, Бангaлор хотод үйлдвэрлэлээ эхлүүлэх юм байна. Энэтхэгийн цахиурын хөндий хэмээдэг Бангaлор хотод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх асуудлыг Apple тун нухацтай авч үзэж байгаа бөгөөд 2017 оны сүүл гэхэд iPhone-ын үйлдвэрлэлийг Энэтхэгт төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Apple-ийн ихэнх бүтээгдэхүүнийг Хятадын Foxconn-д угсарч байгаа. Түүнчлэн Энэтхэгт үйлдвэртэй Foxconn компани Xiaomi, OnePlus зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй нь Apple Энэтхэгт үйлдвэр нээх бас нэг шалтгаан болжээ.

iPhone-ийг Энэтхэгт угсарснаар Apple бүтээгдэхүүнийхээ үнийг тус улсын зах зээлд хямдруулах боломжтой. Учир нь Энэтхэгийн засгийн газар импортын цахилгаан барааны бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталдаг.

Түүнчлэн iPhone-ийн Энэтхэгт угсарснаар Apple “Энэтхэгт үйлдвэрлэв” хөтөлбөрт хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа компаниуд татварын хөнгөлөлт эдэлдэг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here