Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн нээгдлээ

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн нээгдлээ

174
0

Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны компаниуд зэрэг 97 байгууллага судалгааны ажлын үр дүн, инновацийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулна. Энэ үеэр монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнүүдийг сонирхохын зэрэгцээ дэвшилтэт технологийн үр дүнгээр гарсан бүтээгдэхүүний дээжийг хүртэж, худалдан авах, тэрхүү бүтээлүүдийг зохиогч, эрдэмтэдтэй уулзах боломжтой юм.

Шинжлэх ухааны ажилтны өдрийн БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан, ШУА хамтран зохион байгуулж байна. Шинжлэх ухаан технологийн сан шалгарсан төслүүдэд санхүүжилт хийдэг бөгөөд эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулах, худалдан борлуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй төрийн тусгай сан юм. Тус сангаас 2017 онд нийт 447 төсөлд 8.7 тэрбум төгрөгийн төгрөгийн санхүүжилт олгожээ. Санхүүжилт олгосон төслийнхөө явцын үнэлгээ хийж, үр дүнг тооцож байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here