Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Эрдэнэтэд 20 жилийн дараа НИСЭХ ОНГОЦ-ны мотор дугарлаа

Эрдэнэтэд 20 жилийн дараа НИСЭХ ОНГОЦ-ны мотор дугарлаа

216
0
AN-2_ongots_erdenet hot
Эрдэнэт хотод нисэхийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх практик туршлагын сургалтын хэрэглэгдэхүүн болох АН-2 онгоц ийнхүү байраа эзэлсэн байна
~Эрдэнэтэд 20 жилийн дараа НИСЭХ ОНГОЦ-ны мотор дуугарлаа~

Орхон аймгийн “Маргад” дээд сургуульд нисэхийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхлэхээр боллоо. Үүнтэй уялдуулан нисэх онгоцны механик, анхан шатны нисгэгч бэлтгэх зорилгоор дадлагын бааз сууриа бэхжүүлж, дадлагын зориулалтаар ашиглах АН-2 онгоцыг байрлуулсан байна.

“Монгол Улсын инженер, техникийн зөвлөл”-ийн инженерүүд болон МИАТ компанийн ажилтнууд тус сургуульд зочилж энэхүү онгоцыг угсарч, асаах үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр боллоо.

Эрдэнэт хотод 20 гаруй жилийн дараа нисэх онгоцны мотор дуугарч буй энэхүү ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцож үг хэлэв. АН-2 гэх нэг хөдөлгүүртэй Биплан төрлийн онгоцыг анх ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1946 онд зохион бүтээжээ.

Манай улсад 1956 оноос хойш нийтдээ 90 гаруй онгоц Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд хүлээн авч ой хээрийн түймэр, цас зуд зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэгт өргөн ашигласнаар ард иргэд “царцаа ногоон онгоц” хэмээн нэрлэж хэвшсэн.

АН-2 онгоц анх зохион бүтээгдэхдээ цэргийн тагнуулын хөнгөн бөмбөгдөгч /тэр дундаа артиллерийн галыг чиглүүлэх/, цэргийн тээврийн буюу хорлон сүйтгэх-десантын жижиг бүлгийг дайсны ар талд хаях, шархтан зөөвөрлөх зориулалттайгаар боловсруулагдаж анх 1941 онд ЗХУ-ын цэргийн аж үйлдвэрийн комисст төсөл нь танилцуулагдсан боловч 300 км/ц-аас бага хурдтай тул зенитийн гал болон сөнөөгч онгоцны дайралтад хялбархан өртөх бай гэсэн шалтгаанаар хассан байдаг.1947 онд зохион бүтээгдсэнээс хойш үйлдвэрлэгдсэн тоогоороо рекорд амжилт тогтоогдсон юм.

Монгол Улсын үе үеийн нисгэгч, инженерүүд энэхүү онгоцонд дадлага хийж, ажиллаж байжээ. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч Р. Батнасан, Хөдөлмөрийн баатар “БОИНГ-727” онгоцны анхны багш нисэгч Н.Төмөртогоо, Монгол Улсын Гавъяат нисгэгч С.Жанар, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нисгэгч Т.Тамир нар АН-2 онгоцноос ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here