Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Хакерууд АНУ-ын сонгуулиудад ашиглагдсаар байгаа машинд гурван цагийн дотор нэвтэрч чаджээ.

Хакерууд АНУ-ын сонгуулиудад ашиглагдсаар байгаа машинд гурван цагийн дотор нэвтэрч чаджээ.

146
0

Дэлхийн хамгийн том хакеруудын чуулган DEF CON өнгөрсөн долоо хоногт 25 дахь жилдээ Лас Вегаст зохион байгуулагдсан юм. Уг чуулганд 25,000 хакер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн цугларч өнөөгийн дижитал ертөнцөд тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцжээ.

Сонирхолтой нь энэ жилийн чуулганы үеэр анх удаа сонгуулийн санал хураалтын машинд нэвтрэх туршилт зохион байгуулсан байна. Туршилтыг зохион байгуулсан Финландын программист Харри Хурсти, Пеннсилваний Их сургуулийн профессор Мэтт Блэйз нар нэг өрөөнд өөр өөр төрлийн 20 машиныг байрлуулж, хакеруудад нэвтрэх даалгавар өгчээ. Гайхалтай нь бүх машинд ердөө гурван цагийн дотор нэвтэрч чадсан байна.

Зохион байгуулагчдын нэг, Финландын мэргэжилтэн Хурсти нь Diebold компанийн оптик сканнертай санал хураалтын машинд нэвтэрч чадсанаараа алдаршиж байсан хүн юм. Гэтэл тэр ын түргэн ажиллагаа өөрийг нь шоконд оруулсныг хэвлэлд ярьсан байна. Туршилтад оруулсан 20 машины ихэнх нь одоо болтол АНУ-ын сонгуулиудад ашиглагдсаар байгаа гэнэ.хакерууд

Тухайлбал 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Америкчуудын 75 хувь нь дээр туршигдсан оптик сканнертай болон шууд сонгодог touch дэлгэцтэй машинуудаар саналаа өгсөн байна. Туршилтыг зохион байгуулагчид Америкийн санал хураалтын машины үйлдвэрлэл цаг үеэсээ хоцрогдож байгааг дурдаад энэ салбарын тоглогчид нээлттэй, ил тод алдаа дутагдлаа ярилцаж, дүгнэх цаг болсныг сануулжээ.