Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Стив Балмер – Майкрософтын гар утасны зах зээл дэх бүтэлгүйтлийн талаар

Стив Балмер – Майкрософтын гар утасны зах зээл дэх бүтэлгүйтлийн талаар

308
0
Стив Балмер
Стив Балмер
Microsoft корпорацийн гүйцэтгэх захирлын албыг 14 жилийн турш хашсан Стив Балмер компанийг хардверийн салбарт нэвтрэхэд гол үүрэг гүйцэтгэж байснаа хэлжээ.

Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны ЛосАнжелес Клиперс багийн эзний албыг хашиж байгаа тэрээр Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид энэ салбарт аль эрт орох естой байсан юм. Түүнийг ийм санал гаргахад Билл Гейтс болон бусад гишүүд санал нийлээгүйгээс цуцлагдаж байсан” гэжээ. Мөн түүнчлэн гар утас болон таблет бүтээх эсэх тал дээр санал зөрснөөр Билл Гейтс болон тэдний харьцаа тодорхой хэмжээнд хөндийрсөн бөгөөд компанийн стратегийн хувьд ялгаатай байр суурьтай байсан тухай ярьсан байна.

Балмер Гейтс нар хардверийн бизнес компанид ямар их ач холбогдолтой вэ гэдэг дээр хүчтэй санал зөрөлдсөн ажээ. Анх Surface таблетийг нэвтрүүлэх саналыг би гаргаж байсан. Удирдах зөвлөл энэ саналд дурамчхан хандсан. Харин одоо хэрхэн амжилттай хэрхэн дээд цэгтээ хүртэл өргөжөөд байгааг бид харж байна шүү дээ хэмээн сурвалжлагчид ярьсан байна.

Surface-ийг 2012 онд зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд энэ төсөлд 900 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Эхэн үедээ борлуулалт тааруу байсан ч ашиг, борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил л гэхэд 4 тэрбум долларын худалдаа хийгджээ.

Зөвлөлийн эсэргүүцэлтэй тулсан ч Балмер Нокиа компанийн гар утасны бизнесийг худалдаж авах ажлыг эхлүүлж, 9.5 тэрбум доллар дээр талууд тохиролцож 2013 онд худалдаа биелэлээ олж байсан билээ. Гэвч энэ төсөл нь эхнээсээ бүтэлгүйтсэн гэхэд хилсдэхгүй. Одоогийн байдлаар бараг ашиггүй ажиллаж байгаа бөгөөд ихэнх ажилчдаа халаад байгаа ажээ.

Энэ тухай Балмер хэлэхдээ Майкрософт гар утасны салбарт хэтэрхий оройтож орсонтой холбон тайлбарласан байна. Хэрэв түүнд хангалттай эрх мэдэл байсан бол гар утас, хардверийн бизнест хамаагүй эрт, шуурхай нэвтрэх байсан юм хэмээн ярьжээ.

Мөн тэрээр хамгийн түрүүлж оператор компаниудаар дамжуулан зээлийн нөхцөлөөр гар утсаа борлуулах санааг бодож олохгүй яавдаа хэмээн харамсаж явдаг гэнэ. Apple корпараци 600 доллараас эхэлдэг өндөр үнэтэй утсаа үүгээр дамжуулан амжилттай борлуулж байгаа билээ. IPhone-ийг анх олны хүртээл болоход ийм өндөр үнэтэй худалдаалагдах утас амжилт олохгүй хэмээн бодож байсан ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here