Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Европт iOS, Хятадад Android тэргүүлжээ

Европт iOS, Хятадад Android тэргүүлжээ

612
0

Kantar Worldpanel 2016 оны дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзэлсэн хувь хэмжээний тайлан мэдээг гаргасан байна. Тайланд Европын хэрэглэгчид iPhone утсыг илүүтэй хэрэглэсэн гэсэн дүн гарсан бол хятадад Android илүү хүчтэй байжээ. Харин Windows үйлдлийн системтэй гар утаснууд уналтын байдалтай байсан байна.

АНУ, Их Британи, Франц болон Японы зах зээл дээр Android-ын хэрэглээ хумигдаж iOS-ын орлого нэмэгдсэн үзүүлэлттэй буюу iPhone 7 утасны борлуулалт нэмэгджээ.

АНУ-д iPhone 7, iPhone 7 Plus and iPhone 6s утаснууд хамгийн их борлуулалттай байж нийт худалдааны 31.3 хувийг эзэлсэн бол тэдний араас Samsung Galaxy S7 and S7 edge утаснууд 4 болон 5 дугаар байрыг эзэлж нийт борлуулалтын 28.9%-ийг эзэлжээ.

Харин Хятадад байдал эсрэгээрээ буюу Android үйлдлийн системтэй утаснуудын борлуулалт 7.2 хувиар өсч Huawei брэндийн утас өнгөрсөн оны 4-р улирлын нийт борлуулалтын 79.9 хувийг эзэлсэн байна. Гэхдээ зөвхөн утас нэг бүрээр гаргасан дүнгээр iPhone 7 Хятадад тэргүүлж 6.6 хувийг эзэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here