Нүүр хуудас Шинжлэх ухаан Анх удаа задгай тэнгисээс пуужин хөөргөлөө

Анх удаа задгай тэнгисээс пуужин хөөргөлөө

5
0
zadgai-tengis-puujin
Анх удаа задгай тэнгисээс пуужин хөөргөлөө

БНХАУ-ын “Сансрын удирдлагын үндэсний газраас далайн чанад дахь хөлөг онгоцноос нэгэн төрлийн пуужин хөөргөлөө” гэж мэдэгдсэнийг төв телевизээр нь “Манай улс анх удаа задгай тэнгист явж байсан усан онгоцноос сансрын пуужин хөөргөлөө. Амжилттай боллоо” гэж мэдээлжээ.

Худалдааны болон туршилтын хиймэл дагуулууд ачсан “Лонн-Марч-11” буюу “Чанчен-11” гэдэг хатуу түлштэй сансрын тээгч пуужинг лхагва гарагт Шар тэнгис дэх хөдөлгөөнт тавцангаас хөөргөжээ.

“Си Си” телевиз энэ тухай мэдээлэхдээ “Хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд гаргалаа. Сансрын пуужинг газраас хөөргөснөөс задгай тэнгисээс хөөргөх нь аюулгүй байдлын хувьд илүү баталгаатай байдаг. Ийм ажиллагааг дахин явуулах боломжтой” гэсэн байна. Мөн “Эквадорт илүү ойр зайнаас ийм аргыг хэрэглэвэл пуужингууд дэлхийн эргэлтийн хурдыг ашиглаж илүү хурдлах боломжтой учраас сансрын пуужин хөөргөх зардлыг багасгахад нөлөөлнө” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here